Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эр хүн амьдралдаа дорхи зургаан айдсыг давж гардаг болохыг сэтгэл зүйчид тогтоожээ.
1.    Хайртай хүнээ алдах вий гэж айх айдас: Хэрвээ таньд ийм сэтгэл төрвөл хайртай хүндээ шүүмжлэлтэй хандахаа болих хэрэгтэй. Ийм айдсаас салахын тулд түүнийг цаг үргэлж хардах хэрэггүй. Хайраа аль болохоор ойрхон илэрхийлж байх хэрэгтэй гэнэ. Жишээ нь үе үе жижиг сажиг бэлэг өгөх юм уу зүгээр л “би чамд хайртай” гэж хэлж байхад л болох билээ.
2.    Ядуурлаас эмээх: Энэ айдас нь таныг санаачлагатай байхад үргэлж саад болно. Өөртөө итгэлтэй болсон үед л энэ айдсаасаа сална. Иймээс танд хэдий хэцүү байсан ч ирээдүйдээ итгэдэг өөдрөг үзэлтэй байж сурна уу.
3.    Шүүмжлэхээс айх: Энэ айдас нь зориг зүрхийг мохоож, бүтээн байгуулах чадварыг унтраадаг. Ганцхан намайг шүүмжилж байна гэж хүлээж авахаа больсон цагт л саадыг давж чадна шүү.
4.    Өвдөж зовохоос айх: Энэ айдсыг бас дарж болно. Үүний тулд түргэн эдгэх багахан зовиуруудыг мартаж, бие муу байна хэмээн гомдоллохоо болих хэрэгтэй.
5.    Хөгшрөхөөс айх: Ихэнх эрчүүд хөгширөөхөөрөө өвчтэй, арчаагүй нэгэн болж хүнээр асруулахад хүрнэ хэмээн айж, ажлаа хязгаарладагаа болих хэрэгтэй юм. Ухаан санаа, бие махбодио үргэлж идэвхтэй байлга. Нас ахих тусам хүн улам цэцэн болж, амьдралыг илүүтэй ойлгодог гэдгийг бүү мартаарай.
6.    Үхлээс айх: Энэ айдсаас салахын тулд үргэлж ажилтай бай. Ирээдүйнхээ төлөвлөгөөг байнга боловсруулж яв. Үргэлж завгүй байдаг хүнд үхлийн тухай бодох цаг байдаггүй юм.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats