Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гомдол таньд удаан хугацааны стрессийг бий болгоно.
2011/11/06
Битгий гомд гэдэг үгийг бид өөрсдөдөө бас хэн нэгэнд хэлж байдаг ч гомдол гэдэг санаснаар үл болж, гомдсоор л байдаг. Гомдол гэдэг хэн нэгэнд дээрэлхүүлсэн, доромжлогдсон мэт өөрийн эрх ашиг, эрх чөлөө зөрчигдсөн мэт мэдрэмж юм.
дэлгэрэнгүй
Та бүхнийг тэвчих хэрэгтэй юу?
2011/02/24
Хүлээн зөвшөөрөлт бол бидний сэтгэлийн амар амгалангийн түлхүүр болж болох юм, гэхдээ тэндээс бидэнд тэгэхээр бид хүлээн зөвшөөрөөд л алмайраад суугаад байх, эсвэл ямар ч юм болж байсан тэвчээд байх хэрэг үү гэсэн маргаантай асуулт гарч ирсэн. Тэвчинэ гэдэг нэг талаар хүлээцтэй уужуу байхын нэр боловч нөгөө талаар өөрийн эрх, хүсэл сэтгэлээ, сэтгэл санаагаа боогдуулахын, өөрийгөө хойш тавихын нэр байдаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө стресстүүлэхийн нэр байдаг.
Сэтгэл судлаач О.Оюунтунгалаг
дэлгэрэнгүй
Хандлагын тухай
2011/02/24
Таны хийж үйлдэж буй  ямар ч зүйлд таны аливаад хандах хандлага ямагт оршиж байдаг. Та ажил хийхдээ ядарч, зүдэрч байна уу?, эсвэл баяр хөөртэй байна уу? хүмүүстэй харилцахдаа дургүйцэн бухимдаж байна уу?, аз жаргал, инээд наргианыг мэдэрдэг үү? Энэ бүхэн таны тухайн зүйлд хандаж байгаа хандлагаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг анзаарч байсан уу?дэлгэрэнгүй
Та үйл явдлыг хэрхэн хүлээн авдаг вэ?
2011/02/24
Бидний сэтгэл санааны амар амгалан болон хямрал, уур бухимдалд  аливаа зүйлийг хүлээн авах хувь хүний “хүлээн авалт” ихээхэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл таныг стресст оруулдаг нэг хүчин зүйл бол яах аргагүй нөхцөл байдал, үйл явдлыг хүлээн авах “хүлээн авалт”-ын онцлог билээ.
дэлгэрэнгүй
Стресс хэрхэн үүсдэг вэ?
2011/02/24
Стрессийг үүсгэдэг ерөнхий хүчин зүйлийг гадаад, дотоод цочроогч гэж хуваана. дэлгэрэнгүй
Сэтгэл зүйн бэлтгэл буюу зүйрлэн хэлбэл “дархлаа” гэж юу вэ?
2011/02/24
Бид бие махбодио өвчинд өртөмтгий болоод ирмэгц биеийн эсэргүүцэл суларлаа, дархлаа багатай байна гэж ярьдаг. Тэгвэл хүний аливаа зүйлд амжилт гаргах, сэтгэл санаа амар амгалан байх, стресс, неврозод өртөхгүй байх зэрэгт сэтгэл зүйн байдал буюу  сэтгэл зүйн бэлтгэл, “дархлаа” ихээхэн чухал үүрэгтэй оролцдог.
дэлгэрэнгүй
Стресс гэж юу вэ?
2011/02/24
Орчин үед бид болох болохгүй зүйлсээ стресс гэж хэлж ярьж заншжээ. Тэгээд стресс гэдэг нь өөрөө хүнд байж боломгүй зүйлийн илрэл, огт стрессгүй байх тухай ярих болж. Тэгэхээр энэ удаагийнхаа буланд стресс гэж чухам юу болох талаар бяцхан мэдээлэл хүргэе.дэлгэрэнгүй
Эрүүл мэнд
2011/02/24
Эрүүл мэнд гэхээр манайхан зөвхөн бие махбодио л анзаарч боддог Гэтэл эрүүл мэнд гэдэг маань асар өргөн хүрээтэй ойлголт юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь “Эрүүл мэнд гэж энгийнээр илэрхийлэхэд өвчин эмгэггүй байх төдийгүй, бас биеийн, сэтгэцийн болон нийгмийн эрүүл мэндийн төгс төгөлдөр байдлыг хэлнэ” гэж тодорхойлжээ.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats