Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Та ялихгүй зүйлд уурлан сэтгэлээр унаад байгаа бол...?
2011/11/21
“Сайн байна уу Би ойрд их ууртай болоод байгаа яг яаж байгаа юм бол их амархан гомддог би яг яах вэ? Уг нь надад болохгүй юм байхгүй л байгаа юм шиг байхын бодоод байхад, гэтэл ойрноос надад санаа алдах үе их гарах боллоо тэнэгтээд л өөрийн эрхгүй уурлана.
дэлгэрэнгүй
Эхнэр маань шалтгаангүй уцаарлаад байх боллоо. Яах вэ?
2011/11/06
“Би 47 настай. Эхнэр маань надаас 2 дүү 45 настай. Бидний амьдрал нэг үеэ бодвол цэгцрээд санаа зовох зүйл багасаад сайхан болж байна. Гэтэл сүүлийн үест эхнэр маань уцаарлаад, нэг л  сэтгэл санаа нь тогтворгүй болжээ. Заримдаа оройтож ирнэ.
дэлгэрэнгүй
Асуудлыг шийдвэрлэх
2011/02/24
“Би 28 настай, эхнэр хүүхэдтэй, боломжийн ажил эрхэлдэг, гаднаас харахад би аз жаргалтай сайхан гэр бүлтэй энгийн нэг залуу. Гэтэл одоо надад маш их хэцүү байна. Учир нь би цэнхэр. Нэг л мэдэхэд энэ зам руу эргэлт буцалтгүй орсон. Одоо найз залуутай. Сексийн таашаалыг эхнэрээсээ илүү найз залуугаасаа авдаг. Ийм болоод удаж байна. Заримдаа ингэж өөрийгөө болоод эхнэрээ хуурч байхаар салъя гэж боддог. Гэвч хүүхдээ бодоод бас энэ нийгэмд өөрийнхөө амар тайваг амьдралыг бодоод яаж ч чаддаггүй. Өдөр хоног өнгөрөх тутам миний сэтгэлийн зовиур нэмэгдсээр л байна. Би одоо яах вэ? Ямар сонголт хийх вэ? Ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй юм шиг санагдах юм. Би шаналсандаа цэнхэр мөн эсэхдээ заримдаа эргэлзэх юм.  Надад зөвлөөч.”дэлгэрэнгүй
Асуудлыг шийдвэрлэх
2011/02/24
“Сайн байна уу? Намайг Т гэдэг. Би 36 настай. Эхнэрээсээ салаад 10-аад жил болж байна. Одоо өөрөөсөө 18 дүү 18 настай охинтой хайр сэтгэлтэй болж, хамтран амьдраад жил гаран болж байна. Бид хоёр бие биендээ маш их хайртай, сууна гэж ярьдаг. Гэтэл хоёр гэрийнхэн маань хүлээн зөвшөөрдөггүй, дургүйцээд байдаг юм. Манай гэрийнхэн бүр өвөөгийн жишээг ярьж дургүйцдэг. Өвөө маань өөрөөсөө олон дүү эхнэртэй байж байгаад эхнэр нь орхиж, сэтгэл санааны хямралд орж, ганцаардаж байгаад өөд болсон. Тийм болохоор аргагүй ч биз. Би ч хааяа энэ тухай боддог юм. Найз бүсгүй маань бараг хүүхдээрээ болохоор намайг халамжлах, гэр орноо өөд татах гэх мэт ажлыг хийж мэддэггүй. Заримдаа би зүгээр л түүнийг зугаацуулж байгаа юм шиг санагдах нь байдаг. Тэгээд заримдаа ингэж цаг алдаж байхаар салчихдаг юм уу гэж боддог. Гэтэл би түүнд үнэхээр хайртай. Бидэнд суух итгэл байгаа ч яагаад ч юм эргэлзээд байх юм. Одоо яах вэ? Надад зөвлөөч.”дэлгэрэнгүй
Асуудлыг шийдвэрлэх
2011/02/24
“Сайн байна уу? Намайг Т гэдэг. Би 36 настай. Эхнэрээсээ салаад 10-аад жил болж байна. Одоо өөрөөсөө 18 дүү 18 настай охинтой хайр сэтгэлтэй болж, хамтран амьдраад жил гаран болж байна. Бид хоёр бие биендээ маш их хайртай, сууна гэж ярьдаг. Гэтэл хоёр гэрийнхэн маань хүлээн зөвшөөрдөггүй, дургүйцээд байдаг юм. Манай гэрийнхэн бүр өвөөгийн жишээг ярьж дургүйцдэг. Өвөө маань өөрөөсөө олон дүү эхнэртэй байж байгаад эхнэр нь орхиж, сэтгэл санааны хямралд орж, ганцаардаж байгаад өөд болсон. Тийм болохоор аргагүй ч биз. Би ч хааяа энэ тухай боддог юм. Найз бүсгүй маань бараг хүүхдээрээ болохоор намайг халамжлах, гэр орноо өөд татах гэх мэт ажлыг хийж мэддэггүй. Заримдаа би зүгээр л түүнийг зугаацуулж байгаа юм шиг санагдах нь байдаг. Тэгээд заримдаа ингэж цаг алдаж байхаар салчихдаг юм уу гэж боддог. Гэтэл би түүнд үнэхээр хайртай. Бидэнд суух итгэл байгаа ч яагаад ч юм эргэлзээд байх юм. Одоо яах вэ? Надад зөвлөөч.”дэлгэрэнгүй
Асуудлыг шийдвэрлэх
2011/02/24
Сайн байна уу? Танаас би зөвлөгөө авах гэсэн юм аа. Би өөрөөсөө нэлээд дүү залуутай үерхдэг юм. Энэ залуу надад их сайн, хоёр гэрийнхэнтэйгээ танилцая гэдэг байсан. Би эхэндээ надаас дүү болохоор итгэлгүй хандаж, түүнтэй гадуур цуг явахаас ичдэг, хоёр гэрийнхнийг танилцуулахаас татгалздаг, түүнтэй сууна гэж огт боддоггүй байлаа. Гэтэл одоо бидний байдал 7 хоногт нэгээс хоёр удаа буудалд хонохоос хэтрэхгүй болжээ. Би өөрийгөө түүнд хайртай гэж боддоггүй, гэхдээ больё гэхээр түүнгүйгээр байж чадахгүй юм шиг санагдаад, үүнийгээ би ганцаардлаас болж байна уу гэж бодож байна. Гэтэл одоо бидний харилцаа үерхэл юм уу зүгээр л сексийн харьцаа юу гэдэг нь ойлгогдохоо болилоо. Яагаад ийм байдалд хүрснээ ойлгохгүй юм. Цаашид болье гэхээр би өөрөө түүнээс салж чадахгүй юм шиг, гэр бүл больё гэхээр ийм байдал руу хэрхэн эргүүлэх учраа олж чадахгүй бас дүү хүнтэй суувал дэмий юм уу гэх мэтээр олон зүйл бодогдох юм. Мөн найз залуу маань надад сэтгэлээ нээхээ болиод удаж байна. Юу ч ярихгүй юм.  Надад зөвлөгөө өгч туслаач.
дэлгэрэнгүй
Асуудлыг шийдвэрлэх
2011/02/24
“Сайн байна уу? Таны буланг би үргэлж уншдаг. Тэгээд би нэг зүйл асуух гэсэн юм. Би оюутан “Б” гэдэг. Манай ангид надтай үргэлж тэмцэлддэг нэг охин байдаг. Тэр үргэлж л эрх мэдэлтэй байхыг хүсдэг. Миний хэлж ярьсныг эсэргүүцдэг. Тэгээд ч тэр өөрийн хүссэн болгоноо авсан. Ангийн бүх эрх мэдэл түүнд очсон. Гэтэл надад хандаж байгаа хандлага нь бас л тэмцэлдсэн хэвээрээ  байх юм. Би адилхан л түүний дор орохгүй гэж хичээж тэмцэлддэг. Гэтэл энэ байдал маань улам л хурцадсаар байна. Би яавал дээр вэ? Нэг найз маань түүнийг уучил гэх юм. Уучлах сайн л гэдэг, гэтэл би уучилж чадахгүй юм шиг. Надад зөвлөөч.”дэлгэрэнгүй
Асуудлыг шийдвэрлэх
2011/02/24
“Би 23 настай нөхөртэйгөө гэрлээд 1 жил болж байна. Бид хоёр хадмын хашаанд гэр барьж тусдаа гарсан. Хэн хэн маань ажил хийдэг. Өрх тусгаарлаад товхийтэл амьдарч байна. Гэхдээ сүүлийн үест нөхөр маань оройд хадмынд /төрсөн гэртээ/ ороод суучихдаг болсон. Заримдаа хоолоо бүр тэндээ идчихээд гэртээ хоол идэхгүй. Унтах болоход л нэг юм орж ирдэг. Тэгэхээр надад надтай хамт байхгүй гэсэндээ ингээд байгаа ч юм шиг, унтах ор нь л энд болохоор дуртай дургүй орж ирээд байгаа юм шиг санагддаг боллоо. Хааяа хойноос нь орохоор бүгд надтай хөндий харьцаад байх шиг. Үүнээс нь болоод сүүлийн үед ихэд хэрэлддэг боллоо, байдал улам дордоод байна. Маш их ганцаардаж, нөхөртөө гомдож байна. Би яавал дээр вэ? Заримдаа явчихмаар санагдах юм. Надад туслаач ”дэлгэрэнгүй
Асуудлыг шийдвэрлэх
2011/02/24
“Сайн байна уу? Намайг Т. Гэдэг. Би одоо 36 настай. Нэг охинтой, нөхрөөсөө нэлээд дээр салсан. Харин одоо хоёр дах амьдрал зохиох гэж байгаа. Одоо сууж байгаа нөхөр маань 38 настай, хүүхэдгүй надад их хайртай, гэвч сүүлийн үед ажаад байхад охинд маань тийм ч сайн биш, хажиглаад байх юм. Охинд маань хэрэгтэй зүйлийг авч өгдөг ч ямар ч харилцаа байхгүй, харин ч дургүйцээд байх шиг. Эхэндээ би хүүхэдгүй юм чинь, эр хүн юм чинь эв дүйгүй байгаа, дасаад ирэхээрээ гайгүй болно гэж бодтол тийм биш байна. Надаас хүүхэд гарахыг хүлээдэг, харин би одоо охинд маань ийм байгаа юм чинь өөрийнхөө хүүхдийг гарахаар яах бол гэж айх боллоо. Охин маань энэ хүнд эхэндээ маш сайн хандаж, аав гэхэд ч бэлэн байдаг бол харин одоо өөртөө ах надад их муу би байхгүй бол та хоёрт амар биз дээ гэж уйлдаг боллоо. Би яах вэ? Маш их эмзэглэн гутарч байна, хүүхдээ гэх үү, нөхрөө гэх үү гэхээр зүйл олон гарах юм. Хүүхдэдээ болон нөхөртөө аль алинд ч учирлаж хэлэвч байдал дээрдэхгүй юм.”дэлгэрэнгүй
Асуудлыг шийдвэрлэх
2011/02/24
“Сайн байна уу Намайг Г. гэдэг. Би 34 настай. Би эхнэр хүүхэдтэй байсан боловч эхнэр маань намайг Солонгост ажиллаж байх хойгуур нэг найзтай маань суучихсан. Харин би ганц биеэрээ амьдарсаар 7,8  жил болж байна. Эхнэр авъя гэж их бодох боловч олигтой сайн бүсгүй таарахгүй байна, одооны охид бүсгүйчүүд нэг бол зугаацах гэсэн, нэг бол зүгээр л хүн ашиглах гэдэг болж дээ гэж бодож дүгнэсээр өдий хүрсэн. Гэтэл сүүлийн үест надад бас учир байгаа ч юм шиг санагдах боллоо. Учир нь би түрүү жил хүнээр дамжуулаад нэг сайн бүсгүйтэй танилцсан юм л даа. Гэтэл би түүнтэй нэг л зохицож чадсангүй ээ. Нас яваад л байдаг. Өөрийн гэсэн амьдрал зохиох хэрэгтэй байна. Би яах вэ? “дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats