Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ажил амралтаа зохицуулах
“Сайн байна уу? Намайг Э гэдэг. 34 настай. Би сүүлийн 2,3 сар амарсан ч амарсан мэт байхаа болилоо. Байнга л ядраад байх юм. Ажлын ачаалал тийм ч их биш бас хэрэндээ л амралтыг өөртөө зориулаад байдаг юм. Гэтэл огт амарсан болохгүй юм. Эмчид үзүүлсэн бие эрүүл гэсэн. Ямар нэг зовоогоод элдэв асуудал байхгүй. Хамгийн гол нь би ажил амралтаа зүй зохистой өнгөрүүлж чадахгүй байгаад учир байгаа юм шиг санагдах боллоо. Хүн ер нь ажил амралтаа хэрхэн өнгөрүүлбэл зүгээр вэ? Зөвлөгөө өгөөч.” 
    Сайн байна уу? Таны асуулт маш сайхан зөв зүйтэй асуулт байна. Хүмүүсийн ядарч байгаагийн нэг шалтгаан бол яах аргагүй ажил амралтаа зөв зохион байгуулдаггүй, амралтаа өнгөрөөх арга барил нь буруу дадал хэвшилтэй болсноос зарим талаар холбоотой юм. Манайхны ихэнхэд амрана гэхээр гэртээ юу ч хийхгүй унтах, идэх, хэвтэх гэсэн түгээмэл ойлголт байдаг. Мөн гэрийн эзэгтэй нар амралтаа гэр орныхоо ажлыг хийсээр өнгөрөөх нь элбэг, бас албан байгууллага, найз нөхдөөрөө амралтанд явлаа гээд архи, пиво хэтрүүлэн хэрэглэж амрах бус харин ядарчихаад ирдэг уламжлал ч бий. Тэгэхээр дээрх амралтын хэв маягууд нь зөвхөн зарим тохиолдолд л амралт болдог.
Гэртээ юу ч хийхгүй унтах, хэвтэх, идэх хэвшил бүхий амралт нь бие махбодийн маш их эрчимтэй ажил хийдэг хүмүүст илүү зохимжтой байдаг бол харин суугаа ажилтай хүмүүст улам л бие махбодийг хөшүүн, залхуу, идэвхгүй байдалд оруулж байдаг тул амралт болдоггүй. Харин хүмүүс идэвхтэй хөдөлгөөн дутагдаж байгааг мэдэлгүй улам л ядарч байна гэж хэвтсээр байдаг. Амралтаараа гэрийнхээ ажлыг хийж өнгөрүүлэх заншил нь оюуны хөдөлмөр эрхэлдэг, суугаа ажилтай хүмүүст сэтгэл зүйн болоод хөдөлгөөний сайхан амралт болдог бол бие махбодийн хөдөлгөөн бүхий, эсвэл гадуур дотуур явж ажилладаг хүмүүст ачааллыг нь нэмэгдүүлж байна гэсэн үг юм. Хааяахан найз нөхөд, хамт олонтойгоо нийлэн зугаацаж наргиж цэнгэх нь тааруулсан тохиолдолд хүмүүст баяр баясгалан бэлэглэж, уураг тархийг элдэв зүйлээс хэсэг зуур чөлөөлөн амралт болж болдог бол, хэтрүүлсэн зугаа цэнгэл нь биеийн ядаргаа, сэтгэл зүйн дарамтыг улам ч нэмэгдүүлдэг.
    Хүний хэвшил заншил, амралт, ажил, харилцаа гээд бүх зүйл нийгмийн амьтан мэт боловч биологийн төрөл зүйл болохын хувьд байгаль дэлхий, биологийн хэмнэл бүхий бие махбодь, сэтгэл зүйтэй билээ. Тэгэхээр бидний ажил амралтын хэв маяг, дадал зуршлууд нь байгалийн хуулийг зөрчихгүй, биологийн хэмнэлийн дагуу байж чадвал бид урт удаан, эрүүл энх амьдрахын нэг эх үндэс  болдог.
Тэгэхээр хэрхэн ажил амралтаа зохицуулах вэ?
1.    Орчин
Таны ажлын орчин амралтын орчин хоёр чинь өөр байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нам гүм орчинд ажилладаг бол дуу чимээтэй орчинд амрах, эсвэл дуу чимээтэй орчинд бол, нам гүм орчинд, гадаа хээрийн нөхцөлд бол гэртээ, албан тасалгаанд бол салхинд гарч амрах зэрэг орчноо сэлгэж амрах нь хүний тархины ачааллыг багасгах, амраах, сэргээх гэх мэт үйлчилгээг үзүүлдэг.
2.    Хэв маяг
Та оюуны хөдөлмөр эрхэлдэг бол биеийн хүчний хөдөлгөөн шаардсан тоглоом дуртай ажил зэргээ хийж болно. Харин биеийн хүчний ажил хийдэг бол оюуны хөдөлмөр, дасгал тоглоом зэргийг хийж болно. Мөн суугаа ажил хийдэг бол алхах, зугаалах, тоглох гэх мэт амралтыг харин гадуур явдаг, удаан цаг зогсдог гэх мэт ажилтай хүн суух, хэвтэх гэх мэт амралтын хэвшил их зохимжтой байдаг.
3.    Хооллолт
Таны хооллолт амралтын үр дүнг нэг бууруулах, эсвэл сайжруулахад оролцдог. Өөрөөр хэлбэл манайхан амарч байгаа өдрөө их идэх хандлага ажиглагддаг. Ялангуяа оройд. Гэтэл орой идсэн хоол таны тархийг шөнөжин ажиллуулж таньд маргааш нь огт амраагүй мэт сэтгэгдлийг төрүүлж, ядраадаг. Хэрвээ та ходоод гэдэс, элэг цөсний ямар нэг асуудалтай байвал амралтын өдөр зөрчсөн хоолны дэглэм маргаашийн ажлын бүтээмжийг бууруулна гэдэгт итгэлтэй байж болно.
4.    Хөдөлгөөн
“Хүн хөгширч биш, хөшиж үхдэг” гэж хууччуул ярьдаг. Тиймээ та суугаа ажил хийдэг мөртлөө улам л сууж амармаар санагддаг байж болно. Энэ нь хөшсөн бие хүнийг хөдлөхөд улам дургүй болгодогтой холбоотой. Таг тэгэхээр энэ залхуурлаг байдлаа ялж амралтынхаа өдөр хөдөлгөөнтэй ажил, дасгал, тоглоот хийгээд үзээрэй. Хэсэг хугацааны дараа биеэ хөнгөрч, тархи улам л сэргэг болж байгааг анзаарна.
Мөн эдгээрээс гадна хүний жил, сар, хоногийн, цагийн биохэмнэл, сэтгэл хөдлөл, өнгө, гэрэл, сонирхол, дуртай зүйл олон зүйл ажил амралтын хэмнэлд нөлөөлж байдаг. Энэ бүх зүйлийг нарийн тааруулах хэцүү боловч анхаарч анзаарч байх нь зүйтэй юм.  Та зөв амарсанаар эрч хүчтэй бүтээмж сайтай ажиллаж чадна.
Таны чөлөөт цаг амралт нь дуртай ажил, сонирхдог зүйлд чинь зарцуулагдаж байвал та мөн л амарч байна гэсэн үг.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats